“Тураах бизнес”-н хохирогч болсоор байх уу?

2016-01-20  

 

Хүний хүсэл гэдэг хязгааргүй. Үүн дээр нэмээд одоо цагт хүмүүсийн мэдээлэл хүлээн авах хэрэгсэл улам их болохын хэрээр бусадтай өөрийгөө харьцуулах, өөрийнхөөрөө бус өөр хэн нэгэнтэй адил болох гэсэн хүсэл нэмэгдээд, бизнесийнхний хувьд өндөр ашиг олох таатай суурь орчин хэдийн бий болсон. Өнөө цагт бид өөрсдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, идэж ууж байгаа зүйлс, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан илүүдэл жинтэй болох нь улам ихсэж байгаа. Гэхдээ илүүдэл жингээсээ салах олон төрлийн аргууд байдаг ч хүмүүсийн дийлэнх нь хамгийн хялбараар турах, илүүдэл жингээсээ салах аргыг хайсаар.. үүн дотроо эм, бэлдмэл, тураах үйлчилгээтэй цай, кофе зэргийг уух нь хоолны дэглэм барих, тогтмол дасгал хөдөлгөөн хийх зэргээс хамаагүй хялбар санагдавч, үнэ өртөг өндөр төдийгүй  хойшдын үр дагаваруудын талаар сайн гэх баталгаа байхгүй байсаар байна.

Гэхдээ л өнөөдөр та аль нэг зарын сонин, сайтын зар мэдээллийн нилээдгүй хэсгийг тураах цай, бэлдмэл, эм, бүтээгдэхүүний зар эзэлсэн байгааг харж болно. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мисс, загвар өмсөгчид, жүжигчин дуучидаар рекламдуулсан олон төрлийн тураах бүтээгдэхүүний талаарх сурталчилгааг олж үзэх боломжтой. Та өөрийн мэдэлгүй өөрийнхөө жингийн талаар бодох, санаа зовох, бусадтай өөрийгөө харьцуулах, цаашлаад хэрхэн турах аргуудын талаар судлах хэмжээнд хүртэл өнөөдрийн мэдээллийн энэ их урсгал биднийг хөтлөж явна.  Зарим нь хэдийн тэр урсгалд живчихсэнээ ч мэдэхгүй явна.

Хүний гоё сайхан байх хүсэл дээр тоглолт хийж буй олон төрлийн бизнес, бизнесийн сүлжээг та бид мэддэг. Тэдгээр бизнесийн сайн гэхээсээ саар зүйлсийн талаар олонтаа сонсож байсан ч дараагийн хохирогчид нь төрсөөр л байна. Тэгвэл энэ нь сонголтоо өөрийн дураар хийж буй хэрэглэгчидийн буруу юу? Эсвэл иргэдийг  мэдээллээр төөрөгдүүлж, “турах” сонголт хийхээс өөр аргагүй болгож байгаа энэ төрлийн бизнесийнхний “мэдээллийн хүчирхийлэл”-ийн буруу юу? Хэрвээ хэрэглэгчийн буруу гэж үзвэл өнөөдөр бид ард иргэдийнхээ эрүүл мэндийн талаарх ойлголтыг сайжруулах, бага наснаас нь эхлэн эрүүл амьдралын хэв маягийн дадал суулгах, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хариуцлагатай хандахад сургах шаардлагатай бий болж байна.

Мөн иргэдийг төөрөгдүүлэх, худалдан авалтын сонголт хийхээс өөр аргагүй болтол нь  мэдээллээр бөмбөгдөгч байгууллагуудын мэдээлэл сурталчилгааны агуулгад анхаарал хандуулдаг, хяналт тавьдаг, хэрэглэгчидийг хоихироосон бол түүнд нь тохирох хариуцлагыг нь хүлээлгэж чаддаг тогтолцоо бидэнд үгүйлэгдэж байна.

“Турмаар байна” “Сайхан болмоор байна” гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн хэн нэгэн элдэв эм бэлдмэлийн туршилтын “туулай” болох, ямар ч эрүүл мэнд, шинжлэх ухааны үндэслэлгүй хэрнээ “богино хугацаанд тураана” гэсэн хоосон уриатай элдэв газруудын судалгааны “ажил” болсоор байдаг үзэгдэл хэзээ цэгцрэх вэ?

Та өөрийнхөө илүүдэл жинд санаа зовж, турах, жингээ хаяхаар бодож байгаа бол богино хугацаанд өндөр үр дүнг хүлээх бус урт хугацаандаа таны эрүүл мэнд, гоо сайханд сайн нөлөөтэй байх аргыг сонгохыг зөвлөх байна. Фотошопдож харвинг нь хассан моделийн зураг, гэрэл техникийн давуу тал болон нүүр будалт зэргээр өөг халхалсан чамин рекламанд сохроор бүү итгэ. Өөрийгөө бүү харьцуул. 

Хэн их жин хассандаа бус хэн нь илүү өөртөө итгэлтэй,байгаадаа сэтгэл хангалуун байснаараа жаргалтай нэгэн гэж тодорхойлогдох болно.

Эрүүл мэндийнхээ төлөө сонголтоо зөв хийгээрэй.

 



Сэтгэгдэл

Төстэй мэдээ
Голомт банкны тэтгэлэгт шилдэг 100 оюутан тодорлоо
Говь ХК: Дэлхийд анх удаа өдөр тутмын суналттай ноолууран өмд худалдаанд гаргалаа
“Сургамж, сорилт, шийдэл” форум болж байна
Орон сууцны 528 зээлийг 5 хувьд шилжүүлжээ
“Говь” брэнд 2016 оны хавар, зуны загварын шоугаа толилууллаа
Арилжааны банкууд нэгдүгээр сард 387 иргэн ипотекийн зээл олгосон байна
“Mongolia Mining” дөрөвдүгээр сарын 6-8-нд болно
Та "Шидэт цаас"-ны тухай сонссон уу?
Сар шинийн баярыг ухаалаг тэмдэглэх аргууд
Монголын ТОП100 баян хүмүүс хэн бэ?
Сурвалжлага: Нутаг нутгийн брэндүүд нэг дор цугларсан үзэсгэлэн яармагууд хөл хөдөлгөөн ихтэй байна
Хонжворыг 20 хоногт багтаан олгоно
НӨАТ-ын сугалааны эхний азтанууд 32 сая 320 мянган төгрөг хожлоо
“Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалт бүртгэж эхэллээ
Монгол хүний хүнсний зохимжит хэрэгцээ
Шинэ
Их уншсан
Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байнаЭхнэр нь улс төрийн идэвхтэй байх нь.. ямар вэ?Цахим гэрчилгээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл үнэ төлбөргүй наанаЗ.Шинэчагтгын ээлжит тулаанs тов гарчээ.жүжигчин О.Цэнгэлийн шийдвэрийг та дэмжих үү?Голомт банкны тэтгэлэгт шилдэг 100 оюутан тодорлоо"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцов
Twitter
Статистик
Та манай 1,382,455 -р зочин
Нийт мэдээ: 1,060
Холбогдсон: 1