Цагаан сарын үеэр хоол боловсруулах замын өвчин эрс нэмэгддэг талаах мэргэжлийн эмч нар анхааруулж байна. Тэгвэл та өөрийн хоол хүнсэндээ хяналт тавин, бууз махаа идсэн ч саладны сонголтоо хүрэн манжингийн салатаар хийвэл тохиромжтой. Учир нь хүрэн манжин нь гэдэс цэврлэх ид шидтэй. Ингээд хүрэн манжин, туна загасны саладны орц найрлагыг таньд танилцуулж байна. Хөнгөн амттай уг салад нь жин хасаж, гэдсээ цэвэрлэхэд тун тохиромжтой.
Хүрэн мажин, тунатай саладны орц:
-Хүрэн манжин 500гр
-лаазалсан туна загасны мах 250гр
-давс,хар перец,майонез өөрийн амтаар.
Хийх арга:
Хүрэн манжингаа давстай усанд хальстай нь чанаж хөргөнө.(Том жижгээс хамаараад 15-20') Өөрийн дуртай хэлбэрээр хэрчээд тунагаа холиод майонезоор хутгана.Өөрсдийн сонирхлоор ногоон сонгино,нухсан сармис зэргийг нэмж болно.Давс перецээ өөрсдийн амтаар тааруулаад бэлэн болно.