Монгол орны нутагт хаа сайгүй ургадаг игүүшин гэх ургамлын ач тус, эрдэм чадлыг тэр болгон хүмүүс мэддэггүй. Тус эмийн ургамлын ном сударт, цөс хөөх, халуун бууруулах, ходоодны шарх зэрэгт ууж хэрэглэнэ хэмээн тэмдэглэсэн байдаг. Бидний багад эмээ маань үхэрт гэдсээ цоо мөргүүлсэн үнээгээ игүүшинг буцалгасан халуун усанд хандлан дэвтээж навчаар нь гаднаас нь шавшиж түүгээр боож хандыг нь уулган эдгээж байсныг санадаг юм. Хэдэн жилийн өмнө хатиг гарч элдэв эм тан, тариа, цус солиулах зэрэг олон янзын арга хэмжээ авсан боловч эдгэрдэггүй. Аргаа бараад байтал нутгийн өвгөн таарч учир зовлонгоо ярьтал чи игүүшинг мэдэхгүй гэж зэмлээд уух аргыг нь зааж өгсөн юм. Хэлснийх нь дагуу уухад хоёр, гуравхан хоноод л ор мөргүй эдгэсэн. Дараахан нэг танил маань пара пактит гэх өвчнөөр өвдөөд тэр нь байн байн давтан гарч зовоодгийг дуулаад өвгөн ахын зөвлөснөөр 50 гр буюу нэг уут игүүшинг 1.5 литр усанд буцалгаж хандлаад халуун саванд хийн 5-6 цагийн дараа аяга аягаар цай шиг уулгасаар эдгээж билээ. Түүнээс хойш тэр өвчнөөр дахиж өвдөөгүй гээд надад байнга талархаж явдаг юм. Энэ шитэд гэмээр ургамал манай оронд элбэг ургадаг тул олдоц элбэгтэй. Эмийн сангуудад 50 гр-аар савласан нь 500 төгрөгөөр зарагдаж байна. Ийм ачит ургамал байдгийг мэддэг нэгэнд сануулж мэддэггүйд нь дуулгах гэсэн юм.
Эмийн ургамал сонирхогч Ц.Жаргалсайхан