Дэлхийн эдийн засаг тодорхойгүй байгаа энэ үед алтны үнэ дахин өслөө. Хөрөнгө оруулагчид зах зээлийн савлалтаас зугтаж, өөрсдийн мөнгөө аюулгүй хадгалахын тулд алт болгож хадгалж эхэлсэн нь үнэ өсөх болсон гол шалтгаан болжээ. Түүнчлэн 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар алтны үнэ унц тутамд $3,500.05 болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сүүлийн үед эдийн засгийн түнш, өрсөлдөгч орнуудад шинэ татварууд ноогдуулж буйтай холбоотойгоор дэлхийн санхүүгийн зах зээл тогтворгүй байдалд хүрч, инфляцийг дахин өдөөж болзошгүй нөхцөл бүрдээд байна.
Мөн өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр "Олон Улсын Валютын Сан (IMF)" -аас мэдэгдэл хийсэн байна. Уг мэдээлэлд дэлхийн болон АНУ-ын эдийн засгийн төлөв байдлууд ноцтой муудаж байгааг онцолжээ. Үүнд Трампын татварын бодлого болон үүнтэй холбоотой эргэлзээ, тодорхойгүй байдал шууд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.