Шуурхай мэдээлэл
Маргааш буюу бүх нийтийн амралтын өдөр машины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ирэх сарын 3-нд хуралдаж тус аймгийн Засаг даргын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.Нийслэл цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд 171.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. МИАТ "Өгөөдэй хаан" шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа.ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулед Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртээхээр болжээУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээМаргааш буюу бүх нийтийн амралтын өдөр машины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ирэх сарын 3-нд хуралдаж тус аймгийн Засаг даргын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.Нийслэл цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд 171.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. МИАТ "Өгөөдэй хаан" шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа.ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулед Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртээхээр болжээУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээ

Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ

Туулын хурдны замын зорчих хөдөлгөөнийг 2027 оны наадмаас өмнө нээнэ гэдгийг НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэллээ. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэл 15-20 орч

Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ

Admin

Хуваалцах
Төрийн банк

Туулын хурдны замын зорчих хөдөлгөөнийг 2027 оны наадмаас өмнө нээнэ гэдгийг НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэллээ. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэл 15-20 орчим хувиар буурна. Мөн тойрог хурдны замын төлөвлөлтийг хийж, тус замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг гуравдугаар сарын нэгэнд зарлахаас гадна трамбай төслийн санхүүжилтийг нэгдүгээр сард багтан шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэдгийг хэллээ. 

НЗД Х.Нямбаатар хэлэхдээ "Дотоод бондын эргэн төлөлт ирэх оны нэгдүгээр хагаст дуусаж байна. Бид 800 тэрбум төгрөгийн дотоод бонд гаргасан. Бөөрөлжүүтийн станцын төлбөр графикийн дагуу төлөгдсөөр 2027 оны зургаадугаар сарын нэгэнд төлөгдөөд дуусна. Бид санхүүгийн ийм арга хэрэгслүүдийг ашиглаж арга хэмжээ авсны хүчинд энэ өвөл Улаанбаатар хотод тог тасралгүй өвөлжиж байна. Эрчим хүчний салбарт хотоос гаргасан хөрөнгө оруулалтын үр дүнд Бөөрөлжүүтийн 300 МВт-ын эрчим хүчний станц бүрэн ашиглалтад орсон. Дотоод бондын мөнгөөр Багануурт 50 МВт-ын станц барьсан. Үүнийг бид маш богино хугацаанд барьсан. Монгол Улс анх удаа ДЦС 5 төслийг хэрэгжүүлэх гэж байна. 2027 онд энэ станц ашиглалтад орно. Ингэснээр Улаанбаатар хотын баруун хэсэг орон сууцжих дулааны боломж нөхцөл бүрдэхээс гадна цахилгаан хангамжийн найдвартай том эх үүсвэртэй болно” гэлээ.

 

Хуваалцах