Шуурхай мэдээлэл
Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд Улс аймгийн алдар цолтой, чансаа өндөр 128 бөх зодоглож байнаМаргааш буюу бүх нийтийн амралтын өдөр машины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчид ирэх сарын 3-нд хуралдаж тус аймгийн Засаг даргын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.Нийслэл цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд 171.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. МИАТ "Өгөөдэй хаан" шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа.ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулед Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртээхээр болжээУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааБүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд Улс аймгийн алдар цолтой, чансаа өндөр 128 бөх зодоглож байнаМаргааш буюу бүх нийтийн амралтын өдөр машины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчид ирэх сарын 3-нд хуралдаж тус аймгийн Засаг даргын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.Нийслэл цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд 171.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. МИАТ "Өгөөдэй хаан" шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа.ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулед Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртээхээр болжээУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

Монгол Улсын Ардын жүжигчин У. Уранчимэг: Аав минь “Миний охин хэзээ Ардын жүжигчин болох гэж байна” гэж их асуудаг байсан

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойн өдөр төрийн дээд одон хүртсэн эрхэм хүмүүсийн сэтгэгдэлээс хүргэж байна.

Монгол Улсын Ардын жүжигчин У. Уранчимэг: Аав минь “Миний охин хэзээ Ардын жүжигчин болох гэж байна” гэж их асуудаг байсан

Ц.Жаргал

Хуваалцах
Төрийн банк

Монгол Улсын Ардын жүжигчин У.Уранчимэг: Цагаан сар, наадам болохоор аав минь “Миний охин хэзээ Ардын жүжигчин болох гэж байна” гэж их асуудаг байсан. Аав минь тэнгэрээс харж байгаа байх. Ээж минь 90 настай буурай бий. Надад алга ташиж баяр хүргэсэн. Хөдөлмөрөө үнэлүүлнэ гэдэг хамгийн сайхан мэдрэмж өгдөг юм байна. Миний гэрийн хүмүүжил тууштай байх. Тууштай байна гэдэг аливааг өнгөц хийгээд өнгөрөх биш юм. Би том ч бай, жижиг ч бай тайзыг хүндэлж, мэргэжлийн хандах зарчмыг баримталдаг. Хамт олны дунд хүн төлөвшдөг. Тиймээс хэцүү байна, ядарч байна гэж хэлэх дургүй.

 

МУГТ Ш.Энхийн-Од: Монгол Улсын гавьяат тамирчин цол авлаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Хариуцлага ирж байна гэж харж байгаа. Одоо бол дараагийн тоглолтондоо хэрхэн сайн байх талаар бодож байна.

Ш.Энхийн-Одын аав МУГТ Ц.Шаравжамц: МУГТ цол олгох тухай мэдээг хүү бид 2-ыг бэлтгэлтэй байх үед дуулгасан. Бахархах, баярлах мэдрэмж төрж байна. Хүү минь 6 наснаасаа энэ спортод зүтгэсэн. Төрдөө үнэлэгдэж, өндөр цол хүртэж байгаад аав хүний хувьд баяртай байна. Гурав дахь үеийн МУГТ болж байна. Хүүг минь дэмждэг ард түмэндээ баярлалаа.

 

МУГТ П.Мөрөн: Түүхт энэ сайхан өдөр МУГТ гэх эрхэм, хүндтэй шагнал хүртсэндээ маш их баяртай байна. Миний хувьд ДАШТ-ий дөрвөн цуврал, Азийн наадам гээд энэ жил 20 гаруй мянган км зам туулсан байна. Хүнд гэмтэлтэй жил байлаа. Ард дэмжиж байсан монголчууд, авто спорт сонирхогч та бүхэнд маш их баярлалаа. Томоохон тэмцээнүүдэд мотоцикл, каск, хувцсан дээрээ Монгол гэдэг нэрийг тавиад уралдахад бахархалтай сайхан байдаг. Цаашидаа ч эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна.

Монгол Улсын Ардын жүжигчин Б. Тунгалаг: Төр, түмний өндөр их хайр хишгийг хүртэж, энэ эрхэм цолыг олгож байгаад баярлаж байна. “Түмнийхээ ач хариулна яаж хариулна даа” гэж бодож сууна. Шагнал авахаа сонссон цагаасаа л ээж, аавыгаа бодлоо. Ээж “Чи театрын ажлаа хий” гэж хэлээд надад олон хүүхэд өсгөж өгсөн. Үүнийг нь бодохоор ээж минь их л тус болж гэж бодогдож байна. Театрын бүтээл гэдэг хамтын бүтээл байдаг. 1971 онд УБДС-ийг төгсөөд театрт очиход алтан үеийн ахмадууд минь тосож авч хүмүүжүүлсэн. Соёл урлагийн залуусдаа хэлэхэд “Урлагийн хүмүүс түмний нүдэн дээр явдаг шүү. Хэлэх үг, хийх үйлдэлээ сайн анзаарч биеэ сайхан авч явах хэрэгтэй” гэж хэлье.

 

 

 

 

Хуваалцах