“Дакар-2026” Сенегал Улсын Дакар хотноо зохион байгуулагдаж буй Залуучуудын зуны IV олимпын наадмын дугуйн спортын эмэгтэйчүүдийн засмал замын уралдаанд ажжилттай оролцлоо.
Эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан (Road Race) Корниш-Уэстийн замд зохион байгуулагдаж уралдаанд нийт 42 тамирчинтай мөр зэрэгцэн 59.5 км зайд уралдлаа.
Мөн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанд (Individual Time Trial – ITT) Корниш-Уэстийн замд нийт 41 тамирчин 8.5 км зайд өрсөлдсөн бөгөөд Г.Ариунхүслэн 14:33.40 секундын амжилтаар 36 дугаар байрт шалгарлаа.
Уралдааны эхний байруудад Казахстан, Словак болон ОХУ-ын тамирчид шалгарсан байна.
Г. Ариунхүслэн нь Монголын дугуйн спортын түүхэнд Залуучуудын олимпын наадамд анх удаа эх орноо төлөөлөн оролцож буй тамирчин юм. Түүний энэхүү оролцоо нь Монголын дугуйн спортын залуу тамирчдын олон улсын олимпын тавцанд өрсөлдөх боломж, хөгжлийн шинэ үеийг илэрхийлж байна.





