Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

М.Чимэддорж: С.Бямбацогт харин ч төрийн хүний буурь заалаа гэж сайшаая.

Улс төрийн нөхцөл байдал амаргүй, шийдвэрлэх сонгууль хаяанд ирсэн энэ эгзэгтэй цаг үед төрийн өндөр албан тушаалтнуудын ноён нуруу, хариуцлагатай байр суурь нийгмийн тогтвортой ба

М.Чимэддорж: С.Бямбацогт харин ч төрийн хүний буурь заалаа гэж сайшаая.

Л.Номин-ЭрдэнэЛ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Улс төрийн нөхцөл байдал амаргүй, шийдвэрлэх сонгууль хаяанд ирсэн энэ эгзэгтэй цаг үед төрийн өндөр албан тушаалтнуудын ноён нуруу, хариуцлагатай байр суурь нийгмийн тогтвортой байдлыг хадгалахад онцгой чухал нөлөөтэй болохыг судлаач, ажиглагчид онцолж байна. Тухайлбал, М.Чимэддорж саяхан илэрхийлсэн байр суурьтаа УИХ-ын дарга С.Бямбацогтын гаргасан шийдвэр, хандлагыг төрийн хүний буурь заасан алхам хэмээн сайшаан дүгнэжээ.

М.Чимэддоржийн тэмдэглэснээр, С.Бямбацогт нь Ерөнхийлөгчийн албан тушаалд санаархах бус, харин Үндсэн хуулийн суурь институцээ сахин хамгаалж, нийгмийн эв нэгдлийг эрхэмлэн ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд зөвхөн зайлшгүй шаардлагатай чиг үүргийг л хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэн нь эрх мэдлийн төвлөрлөөс татгалзаж, хууль дээдлэх зарчмыг баримталж буйн илрэл хэмээн тэрбээр үзжээ.

Өнөөгийн нөхцөл байдалд нэг хүний гарт Ерөнхийлөгчийн бүрэн эрх болон парламентын спикерийн ажил давхцан төвлөрөх нь асар их хариуцлага дагуулж буйг М.Чимэддорж онцлон дурдсан юм. Иймээс элдэв тогтворгүй байдал, үл ойлголцлоос сэргийлж, удахгүй болох сонгуулийг амжилттай зохион байгуулж давах нь нэн тэргүүний зорилт болоод байна.

Тэрбээр нийтлэлийнхээ төгсгөлд, энэхүү хариуцлагатай цаг мөчид аль нэг талд үйлчлэлгүй төвийг сахиж, улс орны эв нэгдлийг эрхэмлэн ард нь гарч чадвал түүхэнд сайнаар үнэлэгдэж үлдэнэ гэдгийг онцгойлон сануулжээ.

Хуваалцах