Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил шахмал түлш хэрэглэгчдийн тоо 172.2 мянган айл өрх байсан бол 2026-2027 оны халаалтын улиралд 182.5 мянган өрх болж нэмэгдсэн байна. Энэ талаар Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал С. Даваасүрэн “Хэрэглэгч нэмэгдсэн нь Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэл, нөөцөд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа ч дотоод зохицуулалт хийж ирэх, ирэх сараас нэг удаагийн худалдан авалтаар түлшний 14 хоногийн хэрэглээг авах боломжийг бүрдүүлж ажиллана” гэв.
Өнөөдрийн байдлаар Тавантолгой түлш ХХК хоногт 750 тонн түлш үйлдвэрлэх, 2000 тонн түлш савлах хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд өдөр бүр 2100 тонн шахмал түлш нийлүүлж байгаа аж.


