Б.Пүрэвдагва: Өдөрт 2100 тонн борлуулж байгаа шахмал түлшинд хортой бодис байхгүй. Бид өдөр болгон түлшний хүхэрлэг, тоосонцрын хэмжээ, бусад химийн бодисын агууламжийг мэргэжлийн байгууллагаар шинжлүүлж хэмждэг. “Тавантолгой түлш” ХХК ирэх оны гуравдугаар сарыг дуустал хэрэглэх барьцалдуулагчийн нөөцтэй байна. Лабораторийн мэдээгээс харахад энэхүү барьцалдуулагчийн найрлагад ямар нэг хортой химийн бодис байхгүй учраас ард иргэд санаа зоволтгүй хэрэглэж болно.
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва: Өдөрт 2100 тонн борлуулж байгаа шахмал түлшинд хортой бодис байхгүй
Бид өдөр болгон түлшний хүхэрлэг, тоосонцрын хэмжээ, бусад химийн бодисын агууламжийг мэргэжлийн байгууллагаар шинжлүүлж хэмждэг.


