Түүнийг эргүүлэн авчрахад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шууд оролцоо болон хөрөнгө оруулагч, ажилтнуудын хүчтэй шахалт голлох нөлөө үзүүлжээ.
Тухайлбал, Ерөнхийлөгч Д.Трамп Nvidia-ийн ТУЗ-тэй биечлэн холбогдож, "Женсен Хуан хууль бус үйлдэл хийгээгүй. Түүнийг алдах нь хиймэл оюун ухааны өрсөлдөөнд АНУ-ын оролцоог сулруулна" хэмээн ятгасан байна.
Мөн АНУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд түүнийг эргэн томилох нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй гэх баталгааг өгснөөр ТУЗ шийдвэрээ эргэн харсан байна.
Түүнчлэн Илон Маск тэргүүтэй технологийн салбарынхан болон 180 мянга гаруй хүн түүнийг эргүүлэн томилохыг шаардсан өргөдөлд гарын үсэг зурсан юм. Компанийг 33 жилийн турш удирдаж, дэлхийн хэмжээний технологийн гигант болгосон түүнийг хэн ч орлож чадахгүй гэдгийг олон нийт онцлов.
Өнгөрсөн 10 гаруй хоногт Nvidia-ийн хувьцааны ханш огцом унаж, зах зээлийн үнэлгээнээсээ 1 орчим их наяд ам.доллар алдаад байсан бол түүнийг эргэн ирсэн даруйд хувьцааны ханш 30 орчим хувиар өсөж, алдсан үнэлгээгээ эргүүлэн нөхөөд байна.


