Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мэргэжлийн чиг үүргийн байгууллагатай хамтран алсын хороодын иргэдэд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх-зөв дадал” сэтгэл зүйн боловсрол олгох сургалт орлоо.
Сургалтаар иргэд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд би юу хийж чадах вэ”, “Эрсдэлийг таних зөв дадал”, “Сэтгэл хөдлөлөө удирдах ба зөв шийдвэр” зэрэг сэдвээр ярилцаж, хууль эрх зүйн мэдлэгээ нэмж, арга зүйн зөвлөгөө авч, санал бодлоо солилцсон юм.


