Шуурхай мэдээлэл
2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ

Л.Оюун-Эрдэнэ: Овоо доо, Н.Номтойбаяр!

Түр хороо болон УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг дараах гурван үндсэн чиглэлд төвлөрч ажиллахыг уриалсан байна

Л.Оюун-Эрдэнэ: Овоо доо, Н.Номтойбаяр!

Б.Номин-ЭрдэнэБ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Бодь Интернэшнл” ХХК-тай холбоотой 110 сая ам.долларын санхүүжилт, төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг хянан шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн бариад байна. Уг санаачилгатай холбогдуулан Л.Оюун-Эрдэнэ олон нийтийн сүлжээгээр дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлж, удахгүй болох нээлттэй сонсголд гэрчээр оролцож, баримттай мэдээлэл өгөхөө мэдэгдлээ.

Л.Оюун-Эрдэнэ өөрийн мэдэгдэлдээ өмнө нь зохион байгуулагдаж байсан “Бортээг”-ийн сонсгол шиг үр дүнгүй, анхаарал сарниулсан үйл явц болохоос сэргийлж, Түр хороо болон УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг дараах гурван үндсэн чиглэлд төвлөрч ажиллахыг уриалсан байна:

ҮАБЗ-ийн зөвлөмжийг нууцаас гаргах: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтыг “Бодь Интернэшнл” компаниар гүйцэтгүүлэх тухай 2019 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) 05/05 тоот зөвлөмжийг нууцаас гаргаж, олон нийтэд ил болгохыг шаарджээ. Уг баримт бичигт хэн гарын үсэг зурсан, ямар хуулийн заалт үндэслэн шууд гэрээ байгуулсан зэрэг мэдээлэл тодорхой тусгагдсан гэж тэрбээр онцолсон байна.

110 сая ам.долларын зарцуулалтыг тогтоох: 2019 оны есдүгээр сарын 9-ний өдрийн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн 19 дүгээр тогтоолоор “Бодь Интернэшнл” ХХК-ийн данс руу шилжүүлсэн 110 сая ам.доллар буюу 293.7 тэрбум төгрөгийн бодит зарцуулалтыг сонсголоор нягтлан тогтоох шаардлагатай гэж үзжээ. Хэрэв тус хөрөнгө төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулагдаагүй бол хэн авсныг тогтоож, улсыг хохиролгүй болгох ёстойг тэмдэглэсэн байна.

Санхүүгийн гүйлгээ ба АТГ-т өгсөн баримтууд: Л.Оюун-Эрдэнийн мэдээлснээр, тэрбээр 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх газарт дөрвөн цагийн турш гэрчийн мэдүүлэг өгөхдөө холбогдох баримтууд, дөрвөн цагийн бичлэг болон тодруулга авах шаардлагатай 42 хүний нэрсийг хүлээлгэн өгсөн аж. Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаярын дурдаж байсан “Голомт файнаншл”-ийн бэлэн мөнгө гаргасан дансны мэдээллийг 2022 оны арванхоёрдугаар сарын 18-нд АТГ тогтоон танилцуулж байсан тухай дурдаад, прокурорын зөвшөөрлөөр эдгээр бичлэг, нотлох баримтыг сонсголд ашиглахыг сануулжээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өргөн барьсан Түр хороо байгуулах тогтоолын төсөл батлагдаж, нээлттэй сонсгол зохион байгуулагдсанаар дээрх гэрээ хэлцэл, санхүүгийн гүйлгээний талаарх талуудын байр суурь, холбогдох баримт мэдээллүүд олон нийтэд илүү тодорхой болох хүлээлт үүсээд байна. Нөгөө талаас, нэр дурдагдсан компани болон бусад албан тушаалтнуудын зүгээс уг асуудлаар албан ёсны тайлбар, няцаалт хэрхэн өгөх нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

Хуваалцах