Шуурхай мэдээлэл
2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ

"ХҮҮХЭД ХАМГААЛАЛ–ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын ерөнхий прокурорын газраас “Хүүхэд хамгаалал–Хууль хэрэглээ” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

"ХҮҮХЭД ХАМГААЛАЛ–ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

О.Болор-ЭрдэнэО.Болор-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Улсын ерөнхий прокурорын газраас “Хүүхэд хамгаалал–Хууль хэрэглээ” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөн нь “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд Азийн сан болон Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа юм.

Зөвлөгөөнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг, Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын ахлах мэргэжилтэн И.Золдэлгэр, Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч М. Отгонгэрэл нар оролцлоо.

Агентлаг болон нийслэлийн дүүргүүдээс нийт 15 албан хаагч оролцож, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл туршлага, мэдээллээ солилцлоо.

Энэ үеэр Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хууль болон хүүхэд хамгаалалтай холбоотой бусад хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт, шинэчлэлтийг танилцуулж байна.

Ингэснээр холбогдох хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах, хүний эрхэд суурилсан хууль хэрэглээний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн юм.

Хуваалцах