Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Өмнөд Солонгост гарсан түймрийг бүрэн унтраажээ

Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт гуравдугаар сарын 21-ний өдрөөс хойш асаж байсан 11 түймрийн голомтыг бүрэн унтраасан талаар тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам мэдээлжэ

Өмнөд Солонгост гарсан түймрийг бүрэн унтраажээ

Л.Номин-ЭрдэнэЛ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк
Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт гуравдугаар сарын 21-ний өдрөөс хойш асаж байсан 11 түймрийн голомтыг бүрэн унтраасан талаар тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам мэдээлжээ.
Кёнсанбүг, Кёнсаннам мужууд, Ульсан хотод гарсан түймрийн асуудлаар Дотоод хэргийн сайдын үүргийг гүйцэтгэгч Ко Ки Дон зөвлөгөөн зохион байгуулсан байна. Эдгээр муж, хотод байгалийн гамшгийн улмаас онц байдал тогтоогоод байсан юм.
Ойн түймэрт 48 мянган га талбай өртсөн нь Сөүл хотын газар нутгийн 80 орчим хувьтай тэнцэж байна. Ко Ки Дон хэлэхдээ, одоогийн түймэр нь хүний амь нас, эд материалын хохирлын хэмжээгээр хамгийн сүйтгэлт түймэр боллоо гэжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, 30 хүн амиа алдаж, 45 хүн түлэгдэж гэмтсэн бол соёлын өвийн 30 объект түймэрт сүйдсэн байна.
Үйсон хошууны нэгэн толгод дахь гэр бүлийн оршуулгын газарт өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэх зан үйл хийж байхдаа гал алдсан гэж сэжиглэгдэж буй 56 настай эрэгтэйд гуравдугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Эх сурвалж: montsame.mn
Хуваалцах