Шуурхай мэдээлэл
Нийслэл цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд 171.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. МИАТ "Өгөөдэй хаан" шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа.ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулед Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртээхээр болжээУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаНийслэл цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд 171.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. МИАТ "Өгөөдэй хаан" шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа.ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулед Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртээхээр болжээУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байна

Мьянмарт хэт халсны улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирчээ

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2056 хүн амиа алдаж, 3900 гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд улс орон даяар долоо хоногийн гашуудал зарласан тухай Мьянмарын цэргийн хунтын удирдлага да

Мьянмарт хэт халсны улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирчээ

Б.Номин-ЭрдэнэБ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк
Хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2056 хүн амиа алдаж, 3900 гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд улс орон даяар долоо хоногийн гашуудал зарласан тухай Мьянмарын цэргийн хунтын удирдлага даваа гарагт мэдэгдлээ.
 
Газар хөдөлснөөс хойш гурван хоног өнгөрсөн тул нурангийн дороос амьд үлдсэн хүмүүсийг аврах найдлага бараг үгүй болсон тухай AFP агентлаг мэдээлжээ. Түүнээс гадна +40 хэм хүртэл халж байгаа учраас эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учирч байна. Газар хөдлөлтийн голомтоос холгүй орших Мандалай хотод хэт халсны улмаас цогцсууд ялзран задарч байгаа учраас амиа алдсан хүмүүс хэн болохыг тогтооход хүндрэлтэй болжээ.
 
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэл гаргаж, иргэний дайнд нэрвэгдсэн тус улсад халдварт өвчин тархах аюул нэмэгдэж байгаа учраас онцгой байдлын хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлгийг зарлалаа. Одоогоор нэн яаралтай тусламж үзүүлэх, эмнэлгийн үйлчилгээг сэргээхэд 8 сая ам.доллар шаардлагатай байгааг ДЭМБ мэдэгдсэн байна.
Мьянмарын цэргийн хунтын засгийн газрын тэргүүн Мин Аун Хлайн “улс орон бүрийн, байгууллага бүрийн тусламж шаардлагатай” байгааг дурджээ.
 
Гуравдугаар сарын 28-нд тус улсад 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хөрш Тайланд, Хятад, Вьетнам улсуудад чичирхийлэл мэдрэгдсэн байна. Бангкок хотод барьж байсан 30 давхар барилга нурж, 19 хүн амиа алдаж, 75 хүн сураггүй болжээ.
Эх сурвалж: montsame.Mn
Хуваалцах