Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэхэд дэмжихээр “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг эхлүүллээ

Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн нүүр царай болж буй “Mongolian Mike” хэмээн танигдсан Шаравжамцын Энхийн-Од NBA-д хүрэх түүхэн замналынхаа дараагийн алхмыг хийж буй энэ үед АП

Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэхэд дэмжихээр “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг эхлүүллээ

О.Болор-ЭрдэнэО.Болор-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

     Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн нүүр царай болж буй “Mongolian Mike” хэмээн танигдсан Шаравжамцын Энхийн-Од NBA-д хүрэх түүхэн замналынхаа дараагийн алхмыг хийж буй энэ үед АПУ компани түүнийг бүх талаар дэмжин, үндэсний хэмжээний давлагааг өрнүүлэх санаачилгыг хэрэгжүүлж байна.

Ш.Энхийн-Од нь АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн Division I түвшинд тоглосон анхны монгол тамирчин, NBA драфтад нэрээ өгсөн анхны монгол тоглогч, мөн NBA Summer League-д оролцож буй анхны монгол тамирчин гэдгээрээ Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээж байгаа билээ.

Энэхүү амжилт нь зөвхөн нэг тамирчны хувийн мөрөөдөл гэхээс илүү Монголын сагсан бөмбөгийн ирээдүй, залуу үеийн хүсэл тэмүүлэл, үндэсний бахархлын илэрхийлэл юм. Тиймээс “Mongolian Mike”-ийн NBA-д хүрэх замын ард ганцхан тамирчин бус, бүхэл бүтэн Монгол Улс зогсож чадна гэдгийг харуулах цаг ирлээ.

Тус хөдөлгөөн нь Монгол Улсад төдийгүй Өвөр Монгол дахь монголчуудын дунд ч эрчимжин, Ш.Энхийн-Одыг дэмжих давлагаа өрнөж эхэлсэн нь энэхүү санаачилга үндэстний хил хязгаараас давсан нэгдэл болж буйг харуулж байна. 2003 онд San Antonio Spurs багт тоглож NBA-н аварга болсон Mengke Bateer буюу Мөнхийн Баатар дэмжиж байгаа нь сошиал ертөнцөд тархаад байна.

АПУ компани нийт монголчууд, спорт сонирхогчид, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг “Mongolian Mike”-ийг хамтдаа дэмжиж, Монголчууд нэг зорилгын дор нэгдэж чаддаг хүчирхэг үндэстэн гэдгээ дэлхий нийтэд харуулахыг уриалж байна.

Энэ бол зөвхөн нэг тамирчны замнал биш Монголын итгэл, эв нэгдэл, омогшлын хөдөлгөөн юм. Та бүхэн ч мөн энэхүү санаачилгад нэгдээрэй.

“Mongolian Mike”-ийн ард Монгол Улс бий. Хамтдаа дэмжиж, хамтдаа урагшилцгаая.

KEEP FORWARD MAKE IT MIKE

 

 

 

Хуваалцах