Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурлыг банк, төлбөрийн системийн оролцогч финтекүүд, төрийн байгууллага болон хууль зүйн фирмийн төлөөллийг хамруулан н

Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

О.Болор-ЭрдэнэО.Болор-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурлыг банк, төлбөрийн системийн оролцогч финтекүүд, төрийн байгууллага болон хууль зүйн фирмийн төлөөллийг хамруулан нийт 140 гаруй оролцогчийн бүрэлдэхүүнтэйгээр 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Хурлын эхэнд Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн хүрээнд ирэх онд шинээр боловсруулах хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулж, нийт оролцогчдийн санал, хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авч, дугуй ширээний ярилцлага өрнүүллээ. Мөн Хонконгийн “Red Date Technology” компаниас олон улсын туршлага, сайн жишээ, өөрсдийн хөгжүүлж бий болгосон системийн талаар мөн танилцуулга хийв.

 

Монголбанкнаас “Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, стэйблкойныг төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг судална” хэмээн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгасан. Тиймээс дэлхий нийтийн төлбөр тооцоо, санхүүгийн зах зээлийн чиг хандлага болон манай улсын хувьд стэйблкойн, токенжсон хуримтлалыг хэрхэн нэвтрүүлэх боломжийн талаар төлбөрийн системийн оролцогч байгууллагуудыг оролцуулан өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар хурлыг хааж хэлсэн үгэндээ ХБНГУ-ын Франкфурт хотноо зохион байгуулагдсан банк, санхүүгийн салбарын нэгдсэн SIBOS-2025 чуулга уулзалтаар дэлхийн томоохон улс, орнууд, Олон улсын санхүүгийн байгууллагаас блокчейнд суурилсан цахим хэтэвч, стэйблкойн, токенжсон хуримтлал болон цаашид эдгээрт суурилсан хил дамнасан төлбөр тооцооны шинэ хэрэгсэлийг хэрхэн, ямар хэлбэрээр нэвтрүүлэх талаар өргөн хэлэлцүүлэг болж өнгөрснийг дурдав. Мөн манай улсын хувьд төлбөр тооцоо гүйцэтгэх дэлхийн энэ чиг хандлагаас хоцролгүй стэйблкойн, токенжсон хуримтлалыг судлах, турших шаардлагатай гэж үзэж буй бөгөөд энэ чиглэлд хамтран ажиллахыг төлбөрийн системийн нийт оролцогчдод уриаллаа.

Хуваалцах
Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал боллоо | Баримттай, тэнцвэртэй, тууштай