Шуурхай мэдээлэл
Маргааш буюу бүх нийтийн амралтын өдөр машины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ирэх сарын 3-нд хуралдаж тус аймгийн Засаг даргын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.Нийслэл цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд 171.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. МИАТ "Өгөөдэй хаан" шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа.ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулед Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртээхээр болжээУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээМаргааш буюу бүх нийтийн амралтын өдөр машины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ирэх сарын 3-нд хуралдаж тус аймгийн Засаг даргын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.Нийслэл цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд 171.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. МИАТ "Өгөөдэй хаан" шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа.ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулед Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртээхээр болжээУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээ

ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ФЭЙСБҮҮК ХАЯГИЙГ АШИГЛАН, ӨДРИЙН ДОТОР ₮10 САЯЫГ ЗАЛИЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн танилынхаа “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нийт 6,740,000

ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ФЭЙСБҮҮК ХАЯГИЙГ АШИГЛАН, ӨДРИЙН ДОТОР ₮10 САЯЫГ ЗАЛИЛЖЭЭ

М.Оюунтүлхүүр

Хуваалцах
Төрийн банк

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн танилынхаа “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нийт 6,740,000 төгрөгийг шилжүүлж, залилуулсан гэх гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.

Мөн шалгалтын ажиллагаагаар залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогджээ.

 

Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд "Бараа үйлчилгээ захиалах", "Хямд үнээр байр түрээсэлнэ", "Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна", "Гадаадын их дээд сургуульд зуучилна", "Виз гаргаж өгнө", "Шуурхай зээл гаргана", "Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай" зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.

Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Хуваалцах