Монгол HD телевизээс бэлтгэн хүргэдэг "Ододтой бүжиглэе" шоу нэвтрүүлгийн өчигдрийн /2025.04.28/ дугаараас оролцогч Х.Сумъяадорж, хамтрагч Б.Халиуны хамт хасагдав.
Тэгвэл цахим орчинд түүнийг хасагдсанд үзэгчид дургүйцэж, шударга бус шүүлт боллоо гэх постуудыг оруулж байна. Тодруулбал, түүний санал авах 4 гэсэн хувийн дугаарыг 156666 дугаарт илгээхэд "Буруу дугаар луу мессеж илгээсэн байна" гэсэн алдаа заагаад, санал өгөх боломжгүй байсан аж.