Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

“Нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийн түншлэгчээр оролцохоор дотоод, гадаадын 9 аж ахуйн нэгж сонирхлоо илэрхийллээ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 235 дугаар тогтоол, Засгийн газрын 2026 оны 28 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01, 2026 оны 2

“Нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийн түншлэгчээр оролцохоор дотоод, гадаадын 9 аж ахуйн нэгж сонирхлоо илэрхийллээ

О.Болор-ЭрдэнэО.Болор-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 235 дугаар тогтоол, Засгийн газрын 2026 оны 28 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01, 2026 оны 26/68 дугаар тогтоол болон холбогдох бусад шийдвэрийг үндэслэн “Нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх сонирхолтой дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, технологи нийлүүлэгч, EPC гүйцэтгэгч, ашиглалт, засвар үйлчилгээний оператор, санхүүгийн байгууллага болон консорциумын оролцох сонирхлыг (Letter of Interest, LOI)  2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл ppp@ulaanbaatar.mn цахим шуудангаар хүлээн авлаа.

Дээрх хугацаанд сонирхолоо илэрхийлсэн хуулийн этгээдүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн түншлэлийн ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтэд мэдээлж байна. Үүнд:  

  1. "Хөх Дөл Технологи Байгаль Орчныг Хамгаалах" ХХК
  2. China National Chemical Engineering Sixth Construction Co., Ltd
  3. ”Hulegu mines” Co.,LTD
  4. “Sedin engineering” Co., Ltd
  5. “Чандмань төгөл” ХХК
  6. “Люксдаймонд” ХХК
  7. “DR.AZ.GROUP.CO.,LTD
  8. “Ганбүрд” ХХК
  9. “Sanjiang Shenmu Coal Chemical industry” LLC

Сонирхлоо илэрхийлсэн нь хувийн хэвшлийн түншлэгчээр сонгосон эсхүл гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр биш бөгөөд холбогдох хууль тогтоомж, батлагдсан шалгуур үзүүлэлт, төслийн баримт бичгийн шаардлагын дагуу дараагийн шатны үйл ажиллагааг зохион байгуулах болно.

 

Хуваалцах