Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Усан доор амьсгалж чаддаг аалз болон сонирхолтой 10 баримт

Танд дэлхий даяар байж болох хамгийн өвөрмөц 10 баримтыг хүргэж байна. 1. Усан доор амьсгалж чаддаг аалз. Аалз усан доор амьсгалж чаддаг гэвэл та итгэх үү? Тэгвэл "Diving Bell&

Усан доор амьсгалж чаддаг аалз болон сонирхолтой 10 баримт

Л.Номин-ЭрдэнэЛ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Танд дэлхий даяар байж болох хамгийн өвөрмөц 10 баримтыг хүргэж байна.

1. Усан доор амьсгалж чаддаг аалз.

Аалз усан доор амьсгалж чаддаг гэвэл та итгэх үү? Тэгвэл "Diving Bell"  гэх нэршилтэй уг аалз нь усан дотор амьдрах чадамжтай юм. Тэрээр усан доор хөөс буюу бөмбөлөг үүсгэн түүн дотроо амьдарч чаддаг цорын ганц аалз юм.

2. Дэлхийн хамгийн үнэтэй кофе зааны бааснаас гардаг.

"Black Ivory Coffee" гэх нэртэй кофе нь 1 кг нь $1,000 үнэтэй зарагддаг бөгөөд үүнийг гаргаж авахын тулд зааны хоол боловсруулах системийг ашигладаг. Тайландын заануудад кофены үр өгч, тэдний хоол боловсруулах замаар гаргаж авдаг.

3. Далайн од тархигүй атлаа хоолоо “бодож” чаддаг.

Далайн одонд төсөөллийн тархи байдаггүй ч мэдрэлийн эсүүд нь гар шиг бүтэцтэй юм. Тиймээс хөдөлгөөн, идэш тэжээлээ зохицуулдаг учир тархигүй атлаа өөрөө шийдвэр гаргах чадвартай.

4. Наймалж зүрхнийхээ өнгийг өөрчилж чаддаг 

Наймалжид төв болон хоёр хажуугийн зүрх гээд нийтдээ 3 зүрх байдаг аж. Харин цусны эргэлтийн систем нь өөрчлөгдөх үед зүрхний өнгө нь хөх болдог. Нэмж хэлэхэд, Наймаалжийг сэлж байх үед түүний гол зүрх нь ажиллахаа больж, зөвхөн хоёр хажуугийн зүрх нь ажилдаг байна.

5. 1 цагийн дотор таны биеэс 600,000 арьсны эс унадаг.

Арьс нь тасралтгүй нөхөн төлжиж байдаг учир ойролцоогоор 1 минутын дотор 10,000 арьсны эс бидний биеэс унаж байдаг юм. Энэ нь эргэн тойронд өдөр тутамд ялгардаг тоосны 70-80% нь байдаг гэнэ.

6. Шар айраг эрт үед эмчилгээний зорилгоор хэрэглэгддэг байсан.

Архлеогчид 7000 жилийн өмнө Месопотами, Египет, Хятадад шар айраг исгэж байсан нотолгоо олжээ. Харин тэр исгэсэн шар айргаа уух бус эмчилгээний хэрэгсэл болгон ашиглаж байжээ. Тэрээр шар айргаар ходоодны өвчин болон амны хөндийн асуудлыг эмчлэхэд ашигладаг байв. 

7. Антарктидад цасан доор нуур байдаг.

"Lake Vostok"  гэх нуур нь Антарктидын 4 км зузаан мөсөн доор оршдог асар том нуур юм. Тэрээр 1950-1960 оны хооронд Зөвлөлтийн судлаачид мөсний доор нуур байгаа гэж таамаглаж байжээ. Харин 1990-ээд онд сансрын хиймэл дагуулаас авсан радарын зураг ашиглан нуурыг баттай тогтоожээ.

8. Дэлхий дээр нэг дор хамгийн олон хүн төрсөн тохиолдол бол 9 ихэр хүүхэд юм.

2021 онд Мали улсын Халима Сиссе хэмээх эмэгтэй нэг дор 5 охин, 4 хүү төрүүлж дэлхийн рекордыг эвджээ.

9. Дэлхийн хамгийн халуун газар 70°C хүрч байсан 
 
Ираны Лут гэх цөлд 2005 онд хамгийн халуун температур бүртгэгдсэн нь 70.7°C байв. Энэ нь зуухны халуунтай ижил бөгөөд ямар ч амьд организм амьдрахад бараг боломжгүй.
 
10. Дэлхийн хамгийн үнэтэй амттан 25,000 долларын үнэтэй
 
“Frozen Haute Chocolate” хэмээх амттан нь алтны навч, хар шоколад, тусгай какаоны хольцоор хийгдсэн бөгөөд 25,000 долларын үнэтэй байна.

 

 

 

Хуваалцах