Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Монгол Улсын үнэлгээний чадавхын индексийг тооцож тогтоох судалгаа 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц систем /DME-Design, Monitoring and

Монгол Улсын үнэлгээний чадавхын индексийг тооцож тогтоох судалгаа 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр эхэлнэ

Admin

Хуваалцах
Төрийн банк
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц систем /DME-Design, Monitoring and Evaluation/-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгоно” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Монголын үнэлгээний холбоо болон ХБНГУ-ын Хөгжлийн үнэлгээний байгууллагатай Монгол Улсын үнэлгээний чадавхын индексийг тогтоох чиглэлээр хамтран ажиллаж байна.
 
Улсын үнэлгээний чадавхын индексийг тогтоох нь хөгжлийн бодлогын үнэлгээ хийх аргачлал, туршлага, чадавхын түвшинг тогтоож, цаашид олон улсын үнэлгээ хийх арга, аргачлалыг нэвтрүүлэх, үнэлгээ хийх чадавхыг сайжруулахад чиглэсэн сургалт, зөвлөмж, зааварчилгаа авах, бусад олон улсын байгууллага болон үнэлгээ хөгжсөн улс орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд суурь нөхцөл болох ач холбогдолтой юм.
 
Дээрх ажлын хүрээнд Улсын үнэлгээний чадавхын индексийг тооцох асуумжийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, тэдгээрийн харьяа байгууллага, Засгийн газар, яам, агентлаг, аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төрийн өмчит компани, их дээд сургууль, иргэний нийгмийн болон олон улсын байгууллага, судалгаа, үнэлгээний компани зэрэг 164 байгууллагад хүргүүлээд байна.
 
Өнөөдөр энэхүү судалгаанд хамрагдах байгууллага, албан хаагчдад зориулан Улсын үнэлгээний чадавхын индекс болон индекс тогтоох асуумжийг хэрхэн бөглөх талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх цахим сургалтыг зохион байгуулав. Сургалтад Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа, ахлах референт М.Баярмаа, ХБНГУ-ын Хөгжлийн Үнэлгээний институтийн үнэлгээний ажилтан Сабина Палмройтер, үнэлгээний ажилтан Хуан Карлос Санц, Монголын Үнэлгээний холбооны үүсгэн байгуулагч Ө.Эрдэнэчимэг, ТУЗ-ын дарга Г.Ууганцэцэг нар сургалт, танилцуулгыг хийж, төрийн болон хувийн байгууллагын 730 гаруй ажилтан, албан хаагчид оролцлоо.
Энэхүү асуумжийг бөглөхөд зөвлөмж, мэдээлэл авах шаардлагатай бол Монголын үнэлгээний холбоо (70008563, 88026646, info@mongolianevaluation.mn)-той холбогдоно уу.
Хуваалцах