Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Испани, Португалд агаарын температур 42 хэмд хүрэв

Европын өмнөд хэсэг болох Испани, Португал улсуудад хэт халж, агаарын температур 40 хэм давжээ . Португалын Мертола хотод 40.5 °C хүрсэн бол Испанийн өмнөд нутгуудад 42 °C орчим хэ

Испани, Португалд агаарын температур 42 хэмд хүрэв

Л.Номин-ЭрдэнэЛ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Европын өмнөд хэсэг болох Испани, Португал улсуудад хэт халж, агаарын температур 40 хэм давжээ. Португалын Мертола хотод 40.5 °C хүрсэн бол Испанийн өмнөд нутгуудад 42 °C орчим хэм бүртгэгдсэн байна. Зарим бүс нутагт 43 °C хүрэх магадлалтай хэмээн цаг уурчид сэрэмжлүүлжээ. 

Цаг уур судлаачдын мэдээлснээр Африкийн хойд хэсгээс ирж буй халуун, хуурай агаар Иберийн хойгт (Испани, Португал) хэт халалтын гол шалтгаан болж байна. 

Хэт халалтын улмаас Испанид эрүүл мэндийн яамнаас анхааруулга гаргаж, өндөр настнууд, хүүхдүүд болон архаг өвчтэй хүмүүсийг аль болох гэртээ  байхыг зөвлөжээ. Нарны туяанд удаан байх, ус бага уух зэрэг нь амь насанд аюул учруулах эрсдэлтэй байна.

Иргэдэд өгч буй зөвлөмжүүд:

  • Өдөр бүр 2-3 литр ус уух

  • Гэр, ажлын байраа агааржуулах

  • Хэт халуун үед гадагш гарахгүй байх

  • Наранд халсан автомашин, байранд хүүхэд, амьтан үлдээхгүй байх

Мөн Испанид аялж буй Их Британийн жуулчдад “шар айраг болон согтууруулах ундаа уухгүй байх”-ыг албан ёсоор анхааруулжээ. Согтууруулах ундаа, тэр дундаа шар айраг нь биеийн шингэнийг алдахад хүргэж, дулааны цохилт өгөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс эмч, мэргэжилтнүүд аль болох ус уухыг зөвлөж байгаа юм.

 Цаг уурчдын анхааруулга:
Европт ийнхүү зуны эхний хагаст хэт халалт ажиглагдаж эхэлсэн нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой болохыг шинжээчид анхааруулж байна. Ийм нөхцөл цаашид улирлын туршид үргэлжлэх хандлагатай гэж мэдэгдэв.

Хуваалцах