Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Авлигын хөрөнгийг хураан авч, хүүхэд залуусын хөгжилд зарцуулах хуулийн төслийг боловсруулж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан боллоо. Тус ажлын хэсэг нь Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах буюу Авлигын хөрөнгий

Авлигын хөрөнгийг хураан авч, хүүхэд залуусын хөгжилд зарцуулах хуулийн төслийг боловсруулж байна

Admin

Хуваалцах
Төрийн банк

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан боллоо. Тус ажлын хэсэг нь Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах буюу Авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд залуусын хөгжлийн санд төвлөрүүлэх тухай хуулийн төсөл-ийг боловсруулах чиг үүрэгтэй юм.

Энэ удаагийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлал болон үндсэн зохицуулалтуудын талаар нарийвчлан хэлэлцэж, дараах гол чиглэлүүдийг тусган хуулийн төслийг боловсруулахаар тогтлоо. Үүнд:

  • Хууль бус хөрөнгийг улсын орлого болгох: Нийтийн албан тушаалтан болон бусад холбогдох этгээдийн хууль бусаар олсон хөрөнгийг хураан авч, улсын орлого болгон тусгай санд төвлөрүүлэх,

  • Хүүхэд, залуусыг дэмжих: Нийтийн эрх ашгийг хохироон хураагдсан дээрх хөрөнгийг нийгмийн салбарт болон хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих тодорхой арга хэмжээнүүдэд чиглүүлэн зарцуулах,

  • Хяналтын механизм: Хураан авсан хөрөнгийг захиран зарцуулах, удирдах эрх зүйн тодорхой зохицуулалтыг бий болгох.

Ажлын хэсгээс уг хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хууль-д заасан шаардлага, журмын дагуу эцэслэн боловсруулж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас албан ёсоор санал авахаар төлөвлөж байна. Санал авах ажиллагаа дууссаны дараа хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Хуваалцах