Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Онгоцонд хоёр давхар суудал хийж, зорчигчдод тав тухыг олгоно

Хоёр давхар суудлыг өргөн их биетэй онгоцонд нэвтрүүлэхийг зорьж буй Chaise Longue гэх хоёр давхар онгоцны суудал зохиох зорилготой шинэ компани Европын онгоц үйлдвэрлэгч Airbus-та

Онгоцонд хоёр давхар суудал хийж, зорчигчдод тав тухыг олгоно

Л.Номин-ЭрдэнэЛ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк
Хоёр давхар суудлыг өргөн их биетэй онгоцонд нэвтрүүлэхийг зорьж буй Chaise Longue гэх хоёр давхар онгоцны суудал зохиох зорилготой шинэ компани Европын онгоц үйлдвэрлэгч Airbus-тай хамтран давхар суудлын шийдлийг судалж эхэлснээ зарлалаа.
 
Chaise Longue-ийн үүсгэн байгуулагч, санаачлагч Алехандро Нуньес Висенте LinkedIn цахим хаяг дээр:

“Бид хоёр давхар суудлын шийдлийг судлах эхний шатны төслүүд дээр Airbus-тай хамтран ажиллаж буйгаа зарлахдаа баяртай байна.”

Эхний шатны төслүүдийг судална гэдэг нь тухайн компани шинэ санаануудыг туршиж, тэдгээр нь бодит ажил болох боломжтой эсэхийг шинжлэх үйл явц юм. Энэ нь шууд үйлдвэрлэлд шилжүүлэхээсээ өмнө өөр өөр хувилбаруудыг туршиж, аль нь амжилт олох магадлалтайг тодорхойлох алхам гэсэн үг.

Одоогоор энэ санаа хэрэгжих хүртлээ нэлээд бэрхшээлийг туулах ба эсвэл бүр бүтэлгүйтэж ч магадгүй гэжээ. Гэхдээ Airbus энэ төсөлд оролцож байгаа нь төсөлд маш том итгэл хүлээлгэж байгааг харуулж байгаа юм. Хэрэв тэд бүрэн боломжгүй гэж үзсэн бол судалгааны эхний шатанд ч оруулахгүй байх байсан аж.

Хэрэв энэ санаа үргэлжлэн хөгжвөл A350 зэрэг Airbus-ын онгоцнуудад нэмэлтээр суурилуулах хэлбэрээр хийж болох бөгөөд энэ санаагаа хэрэгжүүлэхэд их хэмжээний өөрчлөлт хийх шаардлагагүй гэжээ. Давхар суудал нь онгоцны дүүргэлтийг хэвээр хадгалж, мөн зорчигчдод илүү их зай олгох зорилготойгоор гарсан санаа юм.

Зорчигчид хэрхэн илүү зайтай болох вэ?
  • Доод түвшний (lower level) суудал нь өмнөх суудлын доор илүү их зайтай байх бөгөөд том хэмжээтэй цүнхээ байрлуулсан ч хөлөө сунгах хангалттай орон зай үлдэнэ.
  • Бизнес ангиллын суудалтай төстэй байдлаар зорчигчид хөлөө илүү тав тухтай байрлуулах боломжтой болно.

Хуваалцах