Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

"СОШИАЛГҮЙ СУРГУУЛЬ" САНААЧИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Сургууль, багш, суралцагч болон эцэг эх, асран хамгаалагч хоорондын өдөр тутмын харилцаа нь Facebook нийгмийн сүлжээгээр тогтмол хэрэглээтэй болсоор удаж байна. ☝Суралцагчид даалга

"СОШИАЛГҮЙ СУРГУУЛЬ" САНААЧИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Б.БатцэцэгБ.Батцэцэг

Хуваалцах
Төрийн банк

Сургууль, багш, суралцагч болон эцэг эх, асран хамгаалагч хоорондын өдөр тутмын харилцаа нь Facebook нийгмийн сүлжээгээр тогтмол хэрэглээтэй болсоор удаж байна.
☝Суралцагчид даалгавраа хийхийн тулд заавал Messenger болон гадны сошиал апп суулгах шаардлагатай болдог...
☝Харилцаа, хүрээлэл, контентын үндэсний сошиал платформ байхгүй тул Монголчууд бүгд Facebook–ээс хэт хамааралтай болсон...
☝Хүүхэд, хүүхдийн боловсрол, гэр бүлд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлэх, тусгаарлах боломжгүй, хортой контент ихтэй...
☝Хүүхдэд чиглэсэн дотоодын дижитал контент бүтээгч нарт зориулсан түгээх, орлого олох дундын платформ байхгүй.


Боловсролын сайд П.Наранбаяр нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг Боловсролын яамнаас эхлүүлсэн талаар олон нийтэд мэдээлэл өгсөн.
Өнөөдөр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудын төлөөллийг хүлээн авч уулзан, сургалтын байгууллагын орчинд гаднын нийгмийн сүлжээг хязгаарлах боломж, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн одоогийн хэрэглээг нөхөх үндэсний платформыг хөгжүүлэх чиглэлээр ярилцлаа.
Уулзалтаар сургуулийн орчинд аюулгүй хяналттай, цэгцтэй харилцааг бүрдүүлэх боломжтой групп/хүрээлэл, чатад суурилсан Mongolnet үндэсний цахим сүлжээг танилцууллаа.
Уг платформыг сургуулийн орчинд нэвтрүүлснээр ХУР/ДАН-гаар баталгаажсан хэрэглэгч, сургуулийн олон нийттэй харилцах албан ёсны хуудас, анги бүлгийн хүрээлэл, чат болон баталгаатай бүх төрлийн цахим контентыг түгээх боломжийг бүрдүүлсэн нь бидний хойч ирээдүй болсон ЕБС-ийн сурагчид, өсвөр үеийнхний цахим эрүүл мэндийг хамгаалах, хүүхдэд ээлтэй аюулгүй орчинг бий болгох юм.

Хуваалцах