Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Delta Airlines осолдсон онгоцны зорчигчдодоо 30'000 ам.доллар санал болгож байна

Delta Air Lines компанийн 4819 дугаар нислэг Торонто Пирсоны олон улсын нисэх онгоцны буудалд газардахдаа онгоц нь хөмөрч, 76 зорчигч суудлын бүснээсээ дүүжлэгдсэн байдалтай байжээ

Delta Airlines осолдсон онгоцны зорчигчдодоо 30'000 ам.доллар санал болгож байна

Л.Номин-ЭрдэнэЛ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Delta Air Lines компанийн 4819 дугаар нислэг Торонто Пирсоны олон улсын нисэх онгоцны буудалд газардахдаа онгоц нь хөмөрч, 76 зорчигч суудлын бүснээсээ дүүжлэгдсэн байдалтай байжээ. Тус онгоцны компани хохирсон зорчигчдод тус бүр 30,000 ам.долларын нөхөн олговор санал болгож байна.

Хэрэв бүх зорчигч уг саналыг хүлээн авбал компани ойролцоогоор 2.3 сая ам.доллар нөхөн олговорт өгөх юм.

“Delta Care Team”-ийн төлөөлөгчид зорчигчдод энэхүү нөхөн олговор нь ямар нэгэн нэмэлт нөхцөлгүй бөгөөд тэдний хууль ёсны эрхийг хязгаарлахгүй гэж CNN-д мэдээлэл хийжээ.

Ослын талаар дэлгэрэнгүй:

CRJ900 загварын хоёр хөдөлгүүртэй онгоц 2-р сарын 17-ны өдөр газардахаар зөвшөөрөл авч, 14:15 цагийн үед онгоцны буудалд ослын буултаар газардсан байна. Газардсаны дараа онгоц осолдож, гал гарч, бүтэн хөмөрчээ. Осолдох үеийн дүрс бичлэгт онгоц газардахад арын дугуй эвхэрч, баруун жигүүр нь хугаран, галын бөмбөлөг мэт дүрэлзэж буй дүр зураглал харагджээ. Осол болсон өдөр Торонто хотод хүчтэй салхи шуурч байсан аж.

Онгоцонд нийт 80 хүн байсан бөгөөд бүгд амьд үлдсэн. Үүнд дөрвөн нисэх багийн гишүүн багтаж байгаа бөгөөд 21 зорчигч эмнэлэгт хүргэгдсэн ч бүгд эмнэлгээс гарсан гэж Delta компани мэдээлэл хийжээ.

Одоогоор зорчигчид нөхөн төлбөрөө хэрхэн, хэзээ авах нь тодорхойгүй байгаа боловч Delta-ийн нөхөн олговрыг хүлээн зөвшөөрсөн зорчигчид хурдан хугацаанд мөнгөө авах боломжтой гэж Корбой & Деметрио хуулийн фирмийн үүсгэн байгуулагч Томас А. Деметрио хэлсэн байна.

Корбой & Деметрио (Corboy & Demetrio) хуулийн фирм нь Delta Airlines-тай шууд холбоотой биш. Харин тус фирмийн үүсгэн байгуулагч Томас А. Деметрио нь нисэхийн осол болон хувийн гэмтлийн нэхэмжлэлийн мэргэшсэн хуульч бөгөөд зорчигчдын эрх ашгийг хамгаалдаг талын хуульч юм.

CNN

 

Хуваалцах