Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

АНУ-д аяллын нисдэг тэрэг осолдож, Испани гэр бүлийн зургаан хүн амиа алдав

2025 оны 4 дүгээр сарын 10-нд "New Jersey" Жерси Сити хотын дэргэдэх "Hudson" голд аяллын нисдэг тэрэг осолдож, Испаниас ирсэн нэгэн гэр бүлийн зургаан хүн амь үрэг

АНУ-д аяллын нисдэг тэрэг осолдож, Испани гэр бүлийн зургаан хүн амиа алдав

Л.Номин-ЭрдэнэЛ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

2025 оны 4 дүгээр сарын 10-нд "New Jersey" Жерси Сити хотын дэргэдэх "Hudson" голд аяллын нисдэг тэрэг осолдож, Испаниас ирсэн нэгэн гэр бүлийн зургаан хүн амь үрэгджээ.

Осолд өртсөн хүмүүсийн дунд "Siemens" компанийн төмөр замын дэд бүтцийн гүйцэтгэх захирал Агустин Эскобар, түүний эхнэр болон гурван хүүхэд байсан байна. Мөн нисгэгч ч мөн адил ослын улмаас амиа алдсан болохыг холбогдох албаны эх сурвалжууд мэдээлэв.

Осол болсон нисдэг тэрэг нь "Bell 206" маркийнх бөгөөд Нью Йоркийн аяллын нислэг үйлддэг "New York Helicopter" компанид харьяалагддаг байжээ. Нисдэг тэрэг Манхэттэний төвөөс хөөрч, Эртний Чөлөөт байдлын хөшөө орчимд тойрч, Жорж Вашингтоны гүүр хүртэл нисээд буцах замдаа осолдсон байна.

Гэрчүүдийн мэдээлснээр нисдэг тэрэг тэнцвэрээ алдан эргэж унасан ба ослын үеэр нэг сэнс тасарч, гол руу өндөр хурдтайгаар унасан байна. Нислэгийн шалтгаан одоогоор тодорхойгүй бөгөөд АНУ-ын Холбооны Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөл болон Эргийн хамгаалалт хамтран мөрдөн шалгаж байна.

Хуваалцах