Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Ерөнхийлөгчдийн өдрөөр ерөнхийлөгчөө эсэргүүцэх АНУ-ын иргэд

Ерөнхийлөгчийн өдрийн эсэргүүцэл нь Доналд Трампын хоёр дахь засаглалаас хойш хийгдсэн хамгийн том эсэргүүцлийн жагсаал болжээ. “Хаадгүй өдөр” (No Kings Day) гэж нэрлэсэн уг эсэргү

Ерөнхийлөгчдийн өдрөөр ерөнхийлөгчөө эсэргүүцэх АНУ-ын иргэд

Л.Номин-ЭрдэнэЛ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Ерөнхийлөгчийн өдрийн эсэргүүцэл нь Доналд Трампын хоёр дахь засаглалаас хойш хийгдсэн хамгийн том эсэргүүцлийн жагсаал болжээ. “Хаадгүй өдөр” (No Kings Day) гэж нэрлэсэн уг эсэргүүцлийн жагсаал нь Трампын эрх мэдлээр гаргасан шинэ бодлого, мөн Элон Маск болон түүний технологийн бүлэглэлүүд улсын байгууллагуудад учруулж байгаа эмх замбараагүй байдлын эсрэг хүчтэй хариу үйлдэл болж байна.

Ерөнхийлөгчийн өдөр нь жил болгоны 2 сар эхэлснээс хойш 3 дахь долоо хоногт өрнөдөг бөгөөд энэ өдөр АНУ-ын иргэд Ерөнхийлөгчдийн амжилтыг тэмдэглэдэг байна. 2025 оных нь 2 сарын 17-ны өдөр болж өнгөрчээ.

Эсэргүүцлийн жагсаал нь 50501 нэртэй эвслийн хамтын ажиллагаагаар зохион байгуулагдсан бөгөөд энэ нэр нь “50 эсэргүүцэл, 50 муж, 1 хөдөлгөөн” гэсэн утгатай юм. Тус бүлгийн вэбсайт нь Трампын засаглал болон түүний холбоотнуудын эсрэг арьс өнгөөр ялгаварлан үзэх, хууль бус үйлдлүүдийг эсэргүүцэхийг уриалж байгаа аж.

Элон Маск энэ жагсаалд эсэргүүцэгчдийн гол бай болжээ. Жагсагчид “Элон Маск зайл” гэсэн уриатай олон газарт эсэргүүцэл үзүүлсэн бөгөөд олон нийтийн сүлжээн дээр эдгээр эсэргүүцлүүдийн зураг, бичлэгүүд олны анхаарлыг татаж байна.

Вашингтон D.C-д мянга мянган жагсагчид, Америкийн тугийг өргөн Линколоны дурсгалын орчим цугларч, DOGE хэмээх Эрх зүйн удирдлагын газрыг эсэргүүцэж байна. Элон Маск энэ байгууллагыг ашиглан Конгрессийн хуулийн төслийг батлах, засгийн газраас мөнгө гаргах зэрэг үүргийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ бүхэнд Бүгд Найрамдах Намын Төлөөлөгчдийн танхим болон Сенат хоёул зөвхөн ажиглагчийн байр суурьтай байгаа юм. Тиймээс жагсагчид, “Конгрессоо, зоригтой бай!” гэсэн уриа тавьж байв.

Вашингтонд хамгийн олон хүн цугларсан ч, мөн адил бусад хотуудад ч жагсаал өрнөжээ. Нью-Йорк хотын Юнион талбайд маш том олон нийт цуглаж, “фашист цуглуулга” гэж нэрлэсэн эсэргүүцлээ илэрхийлсэн бол, Бостон хотод хүйтэн, цас ихтэй гудамжинд хэдэн мянган хүн жагсаж байв. Сан Франциско хотын захиргааны гадаа олон арван жагсагчид цугларч, “Элон Маск хэнд ч сонгогдоогүй” гэсэн лоозон барьж, “Нэгдсэн ард түмэн, ялагдахгүй!” гэж орилжээ.

Хуваалцах