• Нүүр
  • ТОЙМЧИЙН ӨРӨӨ
  • ЭДИЙН ЗАСГИЙН СОРИЛТОД БЭЛЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ЭНЭ ЦАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЮУ ХЭЛЭВ?

ЭДИЙН ЗАСГИЙН СОРИЛТОД БЭЛЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ЭНЭ ЦАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЮУ ХЭЛЭВ?

2025 онд дундаж инфляц 9.1 хувиас дээш гарвал Мөнгөний бодлогыг илүү чангаруулж болзошгүй байна. Уул уурхай эрдэс баялгийн салбарт дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхээр зарласан нь удааширвал эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй. ЭНЭ бол Азийн хөгжлийн банкны Монгол улсын эдийн засгийн төлвийг танилцуулахад энэ мэдээлэл олон нийтэд хүрсэн юм. Харин өнөөдрийн байдлаар инфляц 9,1 хувьтай, долларын үнэ нэмэгдсээр байгаа нь бидэнд шинэ сорилтод бэлэн байх шаардлагатайг сануулж байна. Иймд ОУВС-ийн хаврын уулзалтаас манай сурвалжлах баг доорх контентыг газар дээрээс нь бэлтгэлээ. 

ОУВС-гийн зүгээс дэлхийн худалдааны хурцадмал байдал, бодлогын тодорхойгүй байдал зэргийг харгалзан дэлхийн эдийн засгийн өсөлт буурахаар байгаа ч хямралын түвшинд хүрэх болоогүй байгаа гэдгийг мэдэгдсэн. Тухайлбал хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2025 онд 3.7%, 2026 онд 3.9% болж буурах буюу 2025 оны 01 дүгээр сарын төсөөллөөс 0.5 болон 0.4 нэгж хувиар доогуур байхаар байгааг онцоллоо