Г.Хүслэн хотод оюутан болохоор ирээд 3 жил болж байна. Оюутны байранд ганцаараа амьдардаг. Хоол хүнс, хэрэглээний мөнгө, байрны хөлс зэргээ зохицуулахын хажуугаар аав, ээжийнхээ эм тарианы мөнгөнд тусладаг байна. Хүнтэй харилцаж сурсан, тэвчээртэй болсон гэх мэт цалин мөнгөнөөс илүү үнэ цэн, чадваруудыг эзэмшсэндээ баяртай байдаг гэж ярьж байлаа