Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Бээжинд Ши Жинпин олон улсын бизнесийн удирдагчидтай уулзаж, Хятадад хөрөнгө оруулахыг уриалжээ

Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпин өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-нд дэлхийн топ захирлуудтай уулзаж, улс оронд нь хөрөнгө оруулахыг уриалжээ. Энэ нь АНУ-тай худалдааны хурцадмал бай

Бээжинд Ши Жинпин олон улсын бизнесийн удирдагчидтай уулзаж, Хятадад хөрөнгө оруулахыг уриалжээ

Л.Номин-ЭрдэнэЛ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпин өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-нд дэлхийн топ захирлуудтай уулзаж, улс оронд нь хөрөнгө оруулахыг уриалжээ. Энэ нь АНУ-тай худалдааны хурцадмал байдал нэмэгдэж буй үед Бээжин гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарч буйг харуулж байна.

Тэрээр Хятадыг гадаадын компаниудад аюулгүй, тогтвортой бизнесийн орчинтой хэмээн тодорхойлж, “Хятадад хөрөнгө оруулах нь ирээдүйд хөрөнгө оруулж буй хэрэг” гэж мэдэгдсэн байна. Мөн бодлогын шинэ төлөвлөгөөнүүдтэй уялдуулан, Хятад улс гадаадын компаниудад төрийн худалдан авалтын тендерт шударга өрсөлдөх боломж олгохоор ажиллаж байгааг онцоллоо.

Энэхүү дугуй ширээний уулзалтад "Bridgewater Associates"-ийн үүсгэн байгуулагч Рэй Далио, "Standard Chartered"-ийн Гүйцэтгэх захирал Билл Уинтерс, "Blackstone Group"-ийн Гүйцэтгэх захирал Стив Шварцман зэрэг 40 гаруй бизнесийн удирдагчид оролцжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ оны нэгдүгээр сараас хойш Хятадын эсрэг тарифыг 20%-иар нэмэгдүүлсэн бөгөөд фентанилын хямралд Хятадыг буруутгаж, дөрөвдүгээр сараас эхлэн томоохон худалдааны түншүүддээ шинэ тариф тогтоохоор сүрдүүлсэн аж.

Фентанилын хямрал нь АНУ-д сүүлийн жилүүдэд газар авч буй мансууруулах бодисын донтолт, хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй нас баралт нэмэгдэж буй нөхцөл байдлыг хэлдэг.

Түүнчлэн Трамп энэ долоо хоногт Хятадын "ByteDance" компанид АНУ дахь TikTok-ийн үйл ажиллагааг зарах шахалт үзүүлэх гэрээ байгуулахын тулд тарифыг бууруулж магадгүй гэж мэдэгдсэн юм. Үүнээс гадна, АНУ өнгөрсөн долоо хоногт Хятадын хэдэн арван технологийн компанийг экспортын хар жагсаалтад оруулсан нь Трампын засаг захиргаанаас гаргасан анхны хязгаарлалт болсон байна.

Хятад улс Зүүн Өмнөд Азийн орнууд болон Европын Холбоотой худалдаагаа өргөжүүлж байгаа ч АНУ нь одоогоор Хятадын хамгийн том ганц худалдааны түнш хэвээр байгаа аж.

Хуваалцах