ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа: ГХЯ хойрго хандсанаар Английн хөлбөмбөгийн "Фулхэм" багт өртэй болсон гэх мэдээлэл сүүлийн үед гарсан. Энэ талаар тайлбар мэдээлэл өгөх нь зөв гэж бодож байна.
Ч.Номин сайдын үед хийсэн "Фулхэм" багтай байгуулсан гэрээний төлбөр 18 гаруй тэрбум төгрөг болсон. Тухайн үед хийсэн гэрээ нь нөгөө талд хэт ашигтай нөхцөлтэй байсан. Одоо ССАЖЯ гэрээний үүргийг гүйцэтгэх ёстой. Энэ асуудлыг ГХЯ хариуцахгүй.

