Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

Оскарын шагналт "Parasite" киноны найруулагчийн шинэ уран бүтээл

1969 онд Өмнөд Солонгос улсын Дэгү хотод төрсөн жирийн нэг хүүгээс Оскарын 4 удаагийн шагнал хүртсэн Бон Жүн Хо нь дараагийн уран бүтээл болох "Mickey 17" гэх киногоо танил

Оскарын шагналт "Parasite" киноны найруулагчийн шинэ уран бүтээл

Л.Номин-ЭрдэнэЛ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

1969 онд Өмнөд Солонгос улсын Дэгү хотод төрсөн жирийн нэг хүүгээс Оскарын 4 удаагийн шагнал хүртсэн Бон Жүн Хо нь дараагийн уран бүтээл болох "Mickey 17"  гэх киногоо танилцуулаад байна. Мөн "Twilight", "The Batman" зэрэг кинонд тоглосон Англи гаралтай жүжигчин Роберт Паттинсон нь уг киноны гол дүрд тоглож байгаа нь өвөрмөц хамтралуудын нэг болж байгаа юм.

Уг кино нь найруулагч Бон Жүн Хогийн 2025 онд бүтээсэн шинжлэх ухааны уран зөгнөлт, мөн инээдмийн кино юм. Энэхүү кино нь Эдвард Эштоны “Mickey 7” романаас сэдэвлэн бүтээгдсэн аж. Тэрээр гол дүр болох Роберт Паттинсон нь аюултай даалгавруудыг гүйцэтгэхэд зориулагдсан бөгөөд үхсэн тохиолдолд дахин сэргээгддэг ажилтны дүрийг бүтээсэн байна. Киноны үйл явдал нь Нифлхейм хэмээх мөсөн гарагийг колоничлох зорилготой экспедицийн үеэр өрнөдөг бөгөөд Мickey-гийн олон удаагийн үхэл, дахин сэргэлт, өөрийн оршихуйн мөн чанарыг ойлгох үйл явцыг харуулдаг.

Экспедиц нь тодорхой зорилгоор хийгддэг аялал, судалгаа, даалгавар юм. Ихэвчлэн шинэ газар нутаг нээх, шинжлэх ухааны судалгаа хийх зорилгоор ажилдаг мэргэжлийн хүмүүсийн багийн аялал юм.

Киноны найруулагч Бон Жүн Хо нь өмнө нь “Parasite” (2019) киногоороо Оскарын шагнал хүртэж байсан бөгөөд “Mickey 17” кино нь түүний оскарын шагналаас хойш томоохон бүтээл болоод байгаа юм. Киноны дүрүүдэд Роберт Паттинсон (Микки Барнс), Наоми Акки (Наша Аджая), Стивен Ён (Тимо), Тони Коллетт (Йлфа), Марк Руффало (Кеннет Маршалл) нар тогложээ. Киноны зураг авалтыг Дариус Хонджи хийсэн бол хөгжмийг Жун Жэ Ил зохиожээ.

“Mickey 17” кино нь 2025 оны 2-р сарын 15-нд Берлиний олон улсын кино наадамд нээлтээ хийсэн бөгөөд 3-р сарын 7-нд АНУ-д болон дэлхийд албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна. Кино шүүмжлэгчид уг бүтээлийг эергээр үнэлж, Роберт Паттинсоны жүжиглэлт болон Бон Жүн Хогийн найруулгыг онцлон магтжээ. Тухайлбал, “The Times” сонинд “Mickey 17” киног “хөгжилтэй, өнгөлөг шинжлэх ухааны уран зөгнөлт инээдмийн кино” хэмээн тодорхойлсон бол “The Guardian” сонинд “Бон Жүн Хо нь дахин нэгэн гайхалтай бүтээл туурвисан” гэж тэмдэглэжээ.

Хуваалцах