Өчигдөр Баянхонгор аймагт хоёр удаа газар хөдөллөө

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өчигдөр 16:42:16 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол оройн 19:39:28 цагт Баян-Өндөр суманд 3,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 
Монгол орны нутаг дэвсгэр Төв Азийн эх газрын газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн XX зуунд манай улсад 8 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 4 удаа болж байсан бол магнитуд нь 7 хүрч, эвдлэн сүйрүүлэх хүчтэй газар хөдлөлт 10 гаруй удаа бүртгэгджээ.
Сүүлийн 10 жилд 260 мянга гаруй газар хөдөлснөөс 2 удаа 7 магнитудын хүчтэй, 7 удаа 6 магнитуд, 100 гаруй удаа 5 магнитуд, мянга гаруй удаа 4 магнитуд, 10 мянга гаруй удаа 3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.