УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн Дэд хорооны дарга Б.Хэрлэнгээр ахлуулсан МАН-ын томилолтын баг Архангай аймгийн Жаргалант суманд ажиллаж байна. Тус бүрэлдэхүүнд МАН-ын Орон нутаг намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан, МУ-ын Ерөнхий сайдын Эрүүл мэнд Нийгмийн хамгааллын бодлогын зөвлөх, МАН-ын Бага хурлын гишүүн Г.Номин,МАН-ын Бага хурлын гишүүн Р.Цэвэлмаа, МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны улс төрийн ажилтан Д.Бишрэл нар ажиллаж байна. Жаргалант сумын МАН-ын хорооны 5 үүрийн нийт 150 гаруй гишүүд дэмжигчид оролцож санал солилцов.

УИХ гишүүн Б.Хэрлэн Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлуудын танилцуулав. МАН-ын Орон нутаг намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан И4 стратегийн танилцуулга хийв.
Уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд, намын гишүүд дэмжигчид аль ч нам гарсан засгийн газар тогтвортой байх ёстойг онцоллоо. Мөн нам дотооддоо эв нэгдэлтэй байхын чухлыг ч энэ үеэр хөндөн тавьж байв.
Малчин С.Дамдинжав: Залуу малчин байхгүй болсон тиймээс малчин цэрэг гэж гаргаж малчдаа дэмжих хэрэгтэй байна. Мөн малчдад зориулсан хууль байхгүй, Малын янз бүрийн өвчин их гарч байгаа зэрэг асуудлыг хөндлөө. Тиймээс Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учиралын дэвшүүлсэн "Нарлаг Монгол малчин" хөтөлбөрийн хүрээнд эдгээр асуудлыг анхаарч холбогдох хуульд тусгаж, ажил хэрэг болгож өгнө үү гэлээ.
Мөн уулзалтын үеэр намын гишүүд дэмжигчдээс судалгаа авч, Enam 3.0 платформын талаар танилцуулга хийж ажиллав.






