• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ЦЕГ: Заамарт хүүхэд амиа алдсан хэрэгт холбогдсон компанийн захирал хилээр зугтаагүй

ЦЕГ: Заамарт хүүхэд амиа алдсан хэрэгт холбогдсон компанийн захирал хилээр зугтаагүй

Төв аймгийн Заамар сумын нутагт гурван настай хүүхэд нүхэнд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор хэрэгт холбогдох нэр бүхий компанийн захирал М нь "Монгол Улсын хилээр гарч зугтсан" гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан юм.

Тэгвэл уг асуудалд Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны тайлбар өглөө. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус компанийн захирал М нь энэ оны тавдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, зургаадугаар сарын 02-ны өдөр буцаж орж ирсэн нь тогтоогдсон байна. Тодруулбал, тэрээр хилээр зугтсан гэх мэдээлэл үндэслэлгүй бөгөөд одоогоор хуульд заасан үндэслэл журмын дагуу уг хуулийн этгээдийг хэрэгт иргэний хариуцагчаар тооцон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.