• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайд осол болж, нэг ажилтан өртөн амиа алджээ

"Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайд осол болж, нэг ажилтан өртөн амиа алджээ

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 07-ны өдөр үйлдвэрлэлийн осол болж, ажил үүргээ гүйцэтгэж байсан ажилтан өртөн, амь нас хохирсон харамсалтай явдал боллоо. Ослын нөхцөл байдал, учир шалтгааныг тогтоохоор Орхон аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, хууль хяналтын байгууллагууд, Үйлдвэрийн газрын Гамшгаас хамгаалах штаб, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс шуурхай ажиллаж байна.

Тус харамсалтай явдалтай холбоотойгоор үйлдвэрийн зүгээс эмгэнэл албан ёсоор илэрхийллээ. Тус эмгэнэлд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олны нэрийн өмнөөс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс шаардлагатай арга хэмжээ авч, талийгаачийн гэр бүлд үзүүлэх бүх төрлийн тусламж, дэмжлэгийг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэн ажиллах болно." хэмээжээ.