Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдөрт зориулсан “Тусгаар тогтнолын далбаа мандуулах ёслол” Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Төв байр /хуучин номын сан/-ны гадна талбайд 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 11:40 морин цагт болно.
Мөн энэ үеэр Монголын сүүлчийн эзэн хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын номын сангаас Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт шилжин ирсэн, түүний нандин шүтээн болсон судар ном, түүхийн ховор сурвалж бичгээс бүрдсэн 9 ширхэг баримтат өвөөр “Богдын нандин” сэдэвт үзэсгэлэнг Үнэт ховор номын музейд дэлгэн толилуулах ба Дилав хутагтын түүхэн өвийг дэлгэрүүлэхэд чиглэсэн “Хутагт, Латтимор хоёр” төслийн нээлтийг зохион байгуулахаар төлөвлөжээ.





