• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Цахимаар танилцсан эмэгтэйтэйгээ уулзах үедээ 14-15 насны 4 этгээдэд дээрэмдүүлжээ

Цахимаар танилцсан эмэгтэйтэйгээ уулзах үедээ 14-15 насны 4 этгээдэд дээрэмдүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хамбын овооны хажууд дээрэмдүүллээ гэх дуудлага мэдээлэл энэ сарын 24-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, шөнийн 02:00 цагт цахимаар танилцсан эмэгтэйтэйгээ уулзахаар очих үед нь бүлэглэн зодож "iphone 11 pro" маркийн гар утсыг нь дээрэмдэж зугтаасан хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсээс шуурхай ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 14-15 насны дөрвөн этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.