16 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүх хурал энэ сарын 12-нд болно

16 болон 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал энэ сарын 12-нд товлогджээ. Тус хэрэгт 25 настай Ц.Дагвадорж болон насанд хүрээгүй Х.Энхсайхан нарыг яллагдагчаар татсан.

Түүнчлэн хэргийн газар байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг анх хохирогчоор тогтоосон байсныг өөрчлөн сэжигтнээр татаад байгаа юм.

 Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 1-р сарын 12-нд 15:00 цагаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болох тов гарчээ.