• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Сэлэнгэ, Дархан-Уулын ихэнх, Өвөрхангай, Баянхонгор, Дундговийн нутгаар зудын их хүндрэлтэй байх төлөвтэй байна

Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Сэлэнгэ, Дархан-Уулын ихэнх, Өвөрхангай, Баянхонгор, Дундговийн нутгаар зудын их хүндрэлтэй байх төлөвтэй байна

 2026 оны нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 3%-д нэн их, 17%-д их, 38%-д дунд, 26%-д бага зэрэг хүндрэлтэй, харин 16%-д хүндрэлгүй байх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Тухайлбал мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Сэлэнгэ, Дархан-Уулын ихэнх, Өвөрхангай, Баянхонгор, Дундговийн зарим нутгаар их хүндрэлтэй байх төлөвтэй байна.  

Иймд мал өвөлжилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгой анхаарч, цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол ашиглан хариу арга хэмжээг төлөвлөн ажиллахыг зөвлөж байна.