Өнгөрсөн хоногт нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа. Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр -21...-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Онон, Улз голын хөндийгөөр -15...-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -12...-14 градус хүйтэн байна. Төлөв байдлын хувьд 25, 26, 29-нд нийт нутгаар цаг агаар тогтуун, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно.
Төлөв байдлын хувьд 12-р сарын 25, 26, 29-нд нийт нутгаар цаг агаар тогтуун, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно.





