Авлигатай тэмцэх газраас иргэн Б.Батцэцэгийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гарган, Нийслэлийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор хянаад үндэслэлтэй байна гэж дүгнэн хэрэг нээлээ. Тус хэрэгт одоо Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна хэмээн Улсын Ерөнхий Прокурорын газрын хэвлэлээс мэдээллээ.





