• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Дубай руу зугаалахаар явсан Нийслэл, Дүүргийн татварын хэлтсийн дарга нар дур мэдэн ажлаа орхин явжээ

Дубай руу зугаалахаар явсан Нийслэл, Дүүргийн татварын хэлтсийн дарга нар дур мэдэн ажлаа орхин явжээ

Хотын дарга Х.Нямбаатар бие даан урамшуулал олгож Нийслэлийн татварын газрын дарга, дүүргийн татварын газрын дарга нар Дубай зугаалахаар явсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна. 

Тэгвэл энэ талаар бид Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад “Харамсалтай нь энэ мэдээлэл үнэн” хэмээн баталлаа. Тэд Сангийн яам болон Татварын Ерөнхий Газрын даргаасаа зөвшөөрөл чөлөө авалгүй, ажлаа орхин дур мэдэн явжээ.

Түүнчлэн эх сурвалжийн мэдээллээр

- Тэд урамшуулал авах журмын эрх хангаагүй

- Нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр зардлаа бүрдүүлсэн 

- “Татвараа төл” гэж маш олон татвар төлөгчийн мөнгийг татаж, дансыг хааж байж хураасан мөнгөөр нь Хотын дарга шагнаад, Дубайд явж байна гэсэн мэдээллийг өгсөн юм. Харин Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд зугаалахаар явсан зардал төсвөөс гараагүй. Харин хаанаас санхүүжиж явсан нь одоогоор тодорхойгүй бөгөөд тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн мэдээлэл өглөө.