2025 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний шугам тоноглолд хуваарийн дагуу засвар хийж буй. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 17-нд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр, Баян сумын зарим хорооны айл өрх, ААН-ийн тогийг хязгаарлаж, засвар хийх хуваарьтай байна. Засварын ажлыг гүйцэтгэхдээ тухайн тоноглолыг эрчим хүчний хүчдэлээс салгасны дараа хийдэг тул иргэн, ААН-үүдийг хүлээцтэй хандахыг "УБЦТС" ТӨХК-аас зөвлөлөө.
Дөрөвдүгээр сарын 17-ны Пүрэв гарагт тогны хязгаарлалт хийгдэх байршлууд: