БӨ аймгийн багш нараас шалгалт авахад дундаж үнэлгээ 36,3 хувь гарчээ

Баян-Өлгий аймгийн багш Сорилд аймгийн төв, сум, багаас 905 оролцогч шалгалтад хамрагдлаа.  Гүйцэтгэлийн дундаж 36.3% гэсэн үр дүн гарчээ.

Оролцогчдын 57% нь 40%-иас доош үнэлгээ авчээ. Шалгалтад оролцогчдын ердөө 2.4% нь 80%-иас дээш гүйцэтгэлтэй байна. 

Бага ангийн багш нарын 70 хувь, МБ-ын ажилтнуудын 61 хувь нь 40 хувиас доош гүйцэтгэлтэй байгаа нь хамгийн анхаарал татах үр дүн байна. 

Түүнчлэн

 - Бага ангийн багш нарын 19.4 хувь нь эсээ бичих чадвар сул огт бичиж чадахгүй байна.

 - Монгол бичгээр унших (26.1%),

- Санаагаа товч илэрхийлэх (29.5%),

- Эшлэл баримт сонгон хэрэглэх (32.2%) чадварууд хамгийн сул байна. 

Мөн бичгийн соёл, хэрэглээ хамгийн өндөр (77.4%), Магистрын зэрэгтэй оролцогчид (47.8%) бакалавр (34.7%) болон дипломынхоос (32.6%) илүү үр дүн үзүүлсэн. Харин Монгол хэл, бичиг, уран зохиолын багш нар, сургалтын байгууллагын удирдлагуудын 31–35% нь 60–79%-ийн гүйцэтгэлд хүрсэн байна. Байршлаар нь авч үзэхэд аймгийн төвөөс сум, улмаар багийн төв рүү шилжих тусам үнэлгээний үр дүн буурах хандлага ажиглагдаж байна.