Дорнод аймгийн Чулуунхороот сум (Эрээнцав)-ын Цагаанчулуут 3 дугаар багт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Чулуунхороот сум дахь Хилийн Цэргийн 0406 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийн голомтод очин ажиллаж, мөн өдрийн 17:18 цагт цурамд оруулж, 17:31 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 2800 га талбай өртсөн.





