Шуурхай мэдээлэл
Маргааш буюу бүх нийтийн амралтын өдөр машины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчид ирэх сарын 3-нд хуралдаж тус аймгийн Засаг даргын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.Нийслэл цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд 171.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. МИАТ "Өгөөдэй хаан" шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа.ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулед Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртээхээр болжээУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээМаргааш буюу бүх нийтийн амралтын өдөр машины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчид ирэх сарын 3-нд хуралдаж тус аймгийн Засаг даргын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.Нийслэл цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд 171.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. МИАТ "Өгөөдэй хаан" шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа.ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулед Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртээхээр болжээУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээ

Э.Бат-Амгалан: Монголын барилгын салбар 100 жилийн ойгоо салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно

Барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойд зориулсан “Барилгачдын өдөр-2025” арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэ үеэр салбарын сайд Э.Бат-Амгалан "Ирэх 2026 онд Монголын барилгы

Э.Бат-Амгалан:  Монголын барилгын салбар 100 жилийн ойгоо салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно

М.Оюунтүлхүүр

Хуваалцах
Төрийн банк

Барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойд зориулсан “Барилгачдын өдөр-2025” арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэ үеэр салбарын сайд Э.Бат-Амгалан "Ирэх 2026 онд Монголын барилгын салбар 100 жилийн ойтойгоо золгоно. Энэ түүхэн ойг бид зөвхөн тэмдэглэлт үйл явдал төдий бус, салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно" гэдгийг онцлон дурдаад салбартаа хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.

May be an image of 1 person, newsroom, dais and textMay be an image of 4 people and crowd

📌 Хууль эрх зүйн шинэчлэлийг хийж Барилгын ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль, Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга,Үндэсний орон сууцжуулалтын тухай Барилгын салбарын багц хуулийн төслүүдийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Дээрх хуулийн төслүүдээс Барилгын ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль зэрэг салбарын хуулийн төслүүдийг Намрын чуулганаар батлуулах ажлыг зохион байгуулна.
📌 2025 оны 12 дугаар сард багтаан зураг төслийн магадлалыг цааснаас бүрэн салгаж, IFC болон PDF өргөтгөлөөр хүсэлтийг авч, цахим системд шилжүүлнэ.
📌 “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулж, 9 дүгээр сард Засгийн газарт өргөн мэдүүлнэ.
📌 Орон сууцжуулалтын банк байгуулах ажлыг эхлүүлж, урт хугацааны хямд эх үүсвэрээр орон сууцны санхүүжилтийг тогтворжуулах механизмыг бүрдүүлнэ.
📌 Дулаалгын барилгын материал, түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг 9 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулж, энэ онд багтаан шийдвэрлүүлнэ.
Дээрх арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, 21 аймгийн ААН байгууллагын удирдлагууд болон салбарын инженер техникийн ажилчид оролцсон юм.

May be an image of crowdMay be an image of dais and text 

 

Түүнчлэн "Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг license.mn системд буюу E-mongolia-д өнөөдрөөс эхлэн бүрэн шилжүүлж байна. Ингэснээр тусгай зөвшөөрөл авахад дунджаар 21 хоног зарцуулдаг байсан бол 3 хоногт багтаан тусгай зөвшөөрлийг авах боломжууд бүрдэж байгаа" гэв.

 
Хуваалцах